Эквадорт болсон эсэргүүцлийн үеэр 10 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-29 11:06:10

МЕХИКО. /РИА Новости/. Эквадорт болсон түлшинд олгох татаасыг цуцлахыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр 10 хүн амиа алдаж, 1340 хүн бэртсэн тухай Америк хоорондын хүний эрхийн комисст илгээсэн илтгэлд дурджээ. Жагсаал цуглаан 12 хоног үргэлжилсэн юм.


“Албан ёсны мэдээллээр, баривчлагдан саатуулагдаж, амиа алдаж, бэртэж гэмтсэн хүмүүсийн нийт тоо 1592 байна. Эдгээр хүмүүсийн 76 хувийг нь үндэслэлгүйгээр, хууль бусаар баривчлан саатуулжээ” хэмээн хүний эрхийг хамгаалагч Фредди Каррион мэдэгджээ.  


"Гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь хүнд бэртэл авсан бөгөөд 8 хүн хараагүй болжээ. Ийм бэртэл авсан хүмүүсийн эрүүл мэндэд нөхөж боломгүй хохирол учраад байна. Улс эдгээр хүмүүст учирсан хохирлыг нөхөн барагдуулах ёстой” хэмээн Каррион онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ