Оросуудын гурав орчим хувь нь л Сүнсний баярыг тэмдэглэхээр төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/.
Оросуудын 90 гаруй хувь нь Сүнсний баярыг мэддэг хэдий ч 3
орчим хувь нь л энэ баярыг тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэ тухай Бүх Оросын
олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Судалгааны үр дүнгээс харахад энэ баяр нь Оросын соёл, уламжлалд харш гэх итгэл
үнэмшил нийгэмд нэмэгдэж байгаа аж. Санал асуулгад оролцогчдын 67 хувь нь ийм
шалтгаанаар Сүнсний баярыг тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэдгээр
хүмүүсийн дийлэнх нь буюу 77 хувь нь 60-аас дээш насны хүмүүс байжээ.
Харин санал асуулгад оролцогчдын гуравны нэг орчим хувь нь буюу 34 хувь нь Сүнсний баярыг чухал биш гэж үзэж байгаа учир энэ баярыг тэмдэглэхээс татгалзаж байгаа аж. Ийм шалтгаанаар тэмдэглэхгүй
гэдгээ 18-24 насны хүмүүсийн 53 хувь нь, 25-34 насны 43 хувь нь илэрхийлсэн
байна.
Энэхүү санал асуулгыг 18-аас дээш насны хүмүүсийн дунд 2019 оны 10 дугаар
сарын 27-нд явуулжээ. Санал асуулгыг утсаар ярилцлага авах замаар явуулсан
байна.
Холбоотой мэдээ

