ЕХ байгаль орчноо хамгаалахад 350 тэрбум ам.долларыг зориулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-30 15:11:50

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын байгаль орчноо хамгаалах зардал жил тутам дунджаар 2 хувиар өсөж байна гэж “Eurostat” судалгааны байгууллагаас мягмар гарагт гаргасан тайланд мэдээлжээ.  


2018 онд ЕХ-ны гишүүн орнуудын байгаль орчноо хамгаалах зардал 350 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү үзүүлэлт жилд дунджаар 2 хувиар өсөж байгаа бөгөөд 2006 оноос хойш 22 хувиар нэмэгдсэн байна.


ЕХ-ны гишүүн орнуудын байгаль орчноо хамгаалах зардлыг байгаль орчныг бохирдох, сүйдэхээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох зэрэгт зориулдаг ажээ.

Ж.Оюунтуяа

Холбоотой мэдээ