Гуч хүрээгүй хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг Эд Ширан тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-31 13:57:32

МОСКВА. /РИА Новости/. Их Британийн гучаас доош насны хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг дуучин Эд Ширан тэргүүлжээ.


Өдгөө 28 настай залуу дуучин “Divide” хэмээх дэлхийг тойрсон аялан тоглолтынхоо үеэрээ 2017 онд олсон орлогынхоо хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 170 сая фунт стерлингийн ашиг орлого олж чадсан байна. 


Энэхүү жагсаалтад Харри Поттер киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Дэниэл Рэдклифф хоёрдугаарт бичигджээ. Энэ онд тэрбээр 90 сая фунт стерлингийн орлого олсон байна.


One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс 64 сая фунт стерлингийн орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Тэрбээр 25 настай юм. Энэхүү жагсаалтад мөн жүжигчин Эмма Уотсон, загвар өмсөгч Кара Делевинь, Рита Ора нар багтсан байна. 

Холбоотой мэдээ