Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-10-31 15:16:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ сэрэмжлүүлэг гаргажээ.

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, цахим тоглоомын газруудад шөнө, оройн цагаар тоглуулахгүй байх, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэхэд эцэг, эхчүүдийг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Холбоотой мэдээ