Сэтгүүлчдийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-01 13:15:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна.

Энэ талаарх тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оны 12-р сарын 18-ны өдөр батлан гаргасан юм. ЮНЕСКО-гийн үндэсний эрх баригчид, олон улсын болон бүс нутгийн үндэсний оролцогч талууд хамтран энэ өдрийг Мексикийн Мехико хотод тэмдэглэж байна.

ЮНЕСКО-гийн мэдээлснээр 2006-2017 онд дэлхий даяар 1010 гаруй сэтгүүлч амь үрэгджээ. Амь үрэгдсэн сэтгүүлчдийн 10-ынх нь хэргийг буюу тэдний эсрэг үйлдсэн гэмт үйлдлийг шүүхээр шийдсэн байна. Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг шийтгэлгүй өнгөрөөж буй байдал олон улсад өндөр хэвээр байна. Энэ байдал нь дэлхийн олон улс оронд айдас түгшүүрийн уур амьсгалыг бий болгож байна. Энэ нь зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтнуудад төдийгүй нийт нийгэмд мэдээллийн чөлөөт эргэлт, иргэдийн санаа бодлыг илэрхийлэхэд сөргөөр нөлөөлж байна гэж ЮНЕСКО-гийн мэдээнд дурджээ. 

Холбоотой мэдээ