Монголын эмэгтэй баг Токиогийн Олимпын наадамд оролцох эрхээ авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /FIBA/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 2020 оны Токиогийн Олимпын наадмын сагсан бөмбөгийн “3х3”
төрөлд оролцох болзлыг хангасан эрэгтэй, эмэгтэй тус тус 4 багийг нэрлэсэн
байна.
Эмэгтэй шилдэг багуудад Орос,
Хятад, Монгол, Румын шалгарч, ирэх оны долдугаар сарын 25-29-нд болох “3х3”
тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Серби, Орос,
Хятад, Японы баг оролцохоор болжээ.