Монголын залуу даамчид ДАШТ-д багаараа II байрт шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-04 11:46:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсад болж буй 100 буудалт даамын өсвөр үе болон залуучуудын 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарчээ.


Монголын залуу даамчид 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. ДАШТ-ий охидын 11-13 насны ангилалд Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Энхболдын Хүслэн 15 оноо /6 хожиж, 3 тэнцсэн/-гоор дэлхийн аварга болсон билээ.


Монголын баг тамирчид Истанбул-Улаанбаатарын нислэгээр 11 дүгээр сарын 5-ны мягмар гарагийн өглөө 6 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууна. 

 

Холбоотой мэдээ