Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-07 13:00:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Нидерландын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Уим Гийрц, Бүгд Найрамдах Тажикистан улсаас Монгол Улсад хавсран суух /Нур-Султанаас/ Элчин сайд Хайрулло Ибодзода, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Тесхоме Тога нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргээд харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тэр дундаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал болохыг онцлон тэмдэглэж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, мах боловсруулах зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав. Нидерланд улс гэхэд хүлэмжийн аж ахуйн туршлагатай тул ирэх онд мэргэжилтнүүдээ Монгол Улс руу илгээж, боловсон хүчин бэлтгэх сонирхолтойгоо уулзалтын үеэр мэдэгдсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ