Дэлхийн цомын АШТ-д оролцох Монголын эмэгтэй баг В хэсэгт оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-07 13:23:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн 11 дүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно.


Энэхүү 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөнө. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2003 оны цомын аварга АНУ болон Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Тэмцээний А хэсэгт хамгийн олон буюу 10 удаагийн түрүүтэй, зохион байгуулагч орон Япон, зургаан удаагийн аварга БНХАУ, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Украины шигшээ баг оржээ.

Дэлхийн цомын тэмцээнд 2019 оны ДАШТ-ний шилдэг найман баг оролцох ёстой ч Казахстан, Азербайжаны баг оролцоогүй тул зургаан баг өрсөлдөнө.

А хэсэг: Япон /1/, Хятад /4/, Украин /5/

B хэсэг: ОХУ /2/, АНУ /3/, Монгол /6/

Тэмцээний хуваарь:

11 дүгээр сарын 16-нд /Бямба гараг/

10:30 Япон - Украин, ОХУ - Монгол

12:00 ОХУ - АНУ, Хятад - Украин

16:30 Нээлтийн ёслол

17:00 Япон - Хятад, АНУ - Монгол

11 дүгээр сарын 17-нд /Ням гараг/

8:00 Жин үзэлт

10:30 тавдугаар байрын төлөөх барилдаан

13:00 гуравдугаар байрын төлөөх барилдаан

14:30 Аваргын төлөөх барилдаан

16:00 Шагнал гардуулах ёслол


Холбоотой мэдээ