Бүх насны таеквондочид СТО-д ур чадвараа сорьж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-07 14:03:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын таеквондогийн холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт тэмцээний нэг МТХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А танхимд эхэлж байна.

 

Энэ удаагийн тэмцээнийг 11 дүгээр сарын 7-10-нд зохион  байгуулж тулаан /бүх нас/, хурдан өшиглөлт /бага нас/, пүмсэ буюу тоот дасгал /бүх нас/ зэрэг төрлөөр өрсөлдөж шилдэг тамирчдаа шалгаруулна.

Ташрамд сонирхуулахад, Олимпын таеквондогийн спорт өдгөө дэлхийн 207 улсыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд олон улсын хэмжээнд 90 гаруй сая хүн энэ тулааны урлагаар хичээллэж байна. Таеквондо нь Солонгос үндэсний бие хамгаалах урлаг юм. Таеквондо гэдэг үгийг утгачилбал: Тае-хөлөөр өшиглөх, Квон-гараар цохих, До-арга зүй, урлаг гэсэн утгыг агуулдаг. Тиймээс таеквондог хөл, гарын урлаг буюу цохих өшиглөх арга зүйн урлаг хэмээдэг.

Холбоотой мэдээ