“Metallica” Калифорнийн түймэрт өртөгсдөд зориулж 100 сая ам.доллар хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-07 14:42:10

МОСКВА. /RIA Novosti/. “Metallica” хамтлаг АНУ-ын Калифорни муж улсад гарсан түймэрт өртөгсдөд тусламж болгон 100 сая ам.долларыг “Бүгд бидний гарт” сангаараа дамжуулан хандивласан тухайгаа твиттер хуудсандаа мэдээлжээ.


Хандивын мөнгийг “Wildfire Relief Fund”, “Sonoma County Resilience” гэсэн байгалийн гамшгийн уршигтай тэмцэхэд тусалж байгаа хоёр санд хуваарилах аж.


“Metallica” хамтлагийнхан шүтэн бишригчдэдээ хандаж тэдний жишээг дагахыг уриалсан байна. Өнгөрсөн жил тус хамтлаг мөн 100 сая ам.долларыг түймэртэй тэмцэхэд хандивлаж байсан бол 2017 онд Сан-Франциско хотод буяны тоглолт хийж байжээ.


Холбоотой мэдээ