МАГАТЭ Ираныг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-08 07:23:17

ВЕНА. /Reuters/. Иран Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /МАГАТЭшинжээчийг цөмийн байгууламж руугаа нэвтрүүлэхээс татгалзсаныг МАГАТЭ шүүмжилсэн байна.


Пүрэв гарагт МАГАТЭ-гийн зөвлөлийн ээлжит бус хуралдаан Вена хотноо болжээ. Өнгөрсөн долоо хоногт Техраны засаг захиргаа нэгэн шинжээчийг Натанз хот дахь цөмийн байгууламждаа нэвтрүүлээгүй байна. МАГАТЭ-гийн мэдээлснээр, Иран уг шинжээчийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласан аж.


МАГАТЭ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жаки Уолкотт хэлэхдээ, шинжээчийг Иранд “саатуулсан” нь өдөөн хатгасан хэрэг гэжээ. Харин Ираны Элчин сайд Казем Гарибабади шинжээчийг саатуулсан гэх мэдээллийг үгүйсгэжээ.


Мэргэжилтнүүдийн хяналт шалгалт явуулах ажиллагаанд Иран дэмжлэг үзүүлэхгүй байгаад МАГАТЭ ихээхэн санаа зовниж байна. 

Холбоотой мэдээ