"Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт" орон нутагт болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-08 15:02:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос Увс, Баян-Өлгий аймгийн "Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт"-ыг энэ сарын 7-нд Улаангомд зохион байгуулав.


Тус сургалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Увс, Баян-Өлгий аймгийн Олимпын зөвлөл, Олимпын танхимын удирдах ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар зэрэг нийт 50 гаруй хүн хамрагджээ.

Сургалтыг МҮОХ, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-аас хамтран, Монгол Улсын ЕБС-иудын дунд зохион байгуулж буй “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг эрчимжүүлэх, Олимпын зөвлөл, Олимпын танхимын үйл ажиллагааг боловсронгуй болгох, Спорт-Олимпизм, Олимпын боловсролын ач холбогдол, цар хүрээ зэрэг сэдвээр зохион байгуулсан юм. 


Энэ үеэр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Улаангомын ЕБС-иудын олимпын танхимын үйл ажиллагаатай танилцаж, болзолт уралдааны хүрээнд аялах цомыг гардуулж, сурагчидтай уулзалт зохион байгууллаа хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.


Холбоотой мэдээ