Крымийн гүүрээр явах анхны галт тэрэгний тасалбарыг худалдаж эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-11-11 15:58:40

СИМФЕРОПОЛЬ. /TASS/. Москва, Санкт-Петербург хотоос Крымийн гүүрээр Севастополь, Симферополь хүрэх анхны гал тэргүүдээр зорчих 12 мянга гаруй тасалбар зарагдсан тухай "Крымийн төмөр зам" төрийн өмчит компанийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх газар мэдээлжээ.


Крым руу явах тийзийг 11 дүгээр сарын 8-ны өдөр Москвагийн цагаар 8:00 цагт борлуулж эхэлжээ. Эхний өдөр 5 мянга гаруй тасалбар зарагдсан байна.


Санкт-Петербург хотоос Севастополь хүрэх анхны галт тэрэг 12 дугаар сарын 23-нд хөдөлнө гэж "Гранд Сервис Экспресс" компани 11 дүгээр сарын 7-нд мэдээлжээ. Энэ чиглэлээрх аяллын цаг 43.5 цаг үргэлжлэх бол 12 дугаар сарын 24-нд хөдлөх Москва-Симферополь чиглэлийн галт тэрэгний аяллын хугацаа 33 цаг байх аж.


Керчийн хойгийг Красноярскийн хязгаарын Таман хойгтой холбосон Крымийн гүүр нь ОХУ болон Европтоо хамгийн урт гүүр юм. Уг гүүрний автомашины зорчих хэсэг өнгөрсөн оны тавдугаар сард нээгдсэн билээ. Харин гүүрний төмөр замын хэсэг дэх зорчигчдын хөдөлгөөнийг 2019 оны сүүлчээр, ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны зургадугаар сард нээхээр төлөвлөжээ.


Холбоотой мэдээ