Брандон Боянтон: Онлайн орчинд бизнес хийх боломж Монголд бий

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-12 11:34:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ бизнес эхэлж, дараа нь худалдан амжилт олоод байгаа энтрепренёр Брандон Боянтон гэдэг залууг АНУ-гаас Монголд ирээд байхад нь уулзлаа. Тэрээр Сайншандад нэг өдөр ажилласан юм. Тэрээр Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны хөтөлбөрийн дагуу иржээ.


-Таны ярианаас шинэ бизнес амжилттай эхэлж дараа нь худалдсан тухай сонслоо. Өөрийнхөө ажлын тухай танилцуулах уу?

-Бизнес санааг хэрхэн олох, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх, бизнесээ яаж амжилттай удирдах талаар бусдад зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажилладаг. Би хоёр компани амжилттай эхлүүлж, худалдсан.

Монголд ирээд монгол энтрепренёрт бизнесээ хэрхэн өргөжүүлэх тухай зөвлөх сургалтыг удирдан явуулсан. Сургалтад хамрагдсан хүмүүс бизнесийн төлөвлөгөө гаргах, санаагаа танилцуулах, брэндинг хийх зэрэг чадварт суралцсан.

-Дорноговьд анх удаа ирж байна уу, ямар хүмүүстэй уулзав?

-Тийм ээ, орон нутгийн удирдлага болон Сайншандад ажиллаж байгаа сайн дурынхантай уулзсан. Мөн Залуучууд хөгжлийн төв болон АНУ-ын Соёл мэдээллийн төвийн ажилтай танилцлаа.

Шинээр бизнес төлөвлөгөө хэрхэн хийх, бизнесийн загвар гаргах, тэр тусмаа онлайн орчинд бизнес эрхлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн. Мөн жижиг бизнесийг хөгжүүлэх, төлөвлөгөөгөө хэрхэн гаргах, зах зээлийг хэрхэн судлах талаар хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсон.

Мөн дунд сургуулийн зарим сурагчтай уулзаж ирээдүйн зорилго, англи хэл хэрхэн сурах талаар тэдний асуултад хариуллаа.

-Монголд онлайн бизнес хийх ямар боломж байгааг та яаж олж харсан бэ?

-Интернэт ашиглаж экспортын барааг худалдаалах талаар боломж байгаа юм бол уу гэж бодсон. Монголд их олон төрлийн жижиг бараа үйлдвэрлэдэг юм байна.

улгарч буй ямар асуудал байгааг анзаарсан бол?

-Мэдээж хэрэг санхүүгийн асуудлыг ярьж байсан. Жижиг зах зээл дээр хэрхэн амжилттай ажиллах нь бизнесийн төлөвлөгөө хэрхэн хийхээс шалтгаалдаг.

- Онлайн орчинд бизнес хийхэд юу анхаарах ёстой вэ?

-Цахим орчинд вэб сайтад тулгуурласан сүүлийн үеийн программ хангамжид тулгуурласан бизнес өргөн хүрээнд дэлгэрч байна.

Мөн цахим сүлжээгээр бараа бүтээгдэхүүнийг борлуулах нь дэлхий нийтийн бизнесийн чухал арга хэрэгсэл болсон. Бизнес хийхийн тулд бүтээлч хөдөлмөрч байх ёстой. Үүний талаар зохих мэдээллийг хүргэсэн.

-Онлайн орчинд бизнес хийхэд хэлний чадвар чухал байх?

-Тийм ээ. Хүн бүхэн онлайнаар бизнес хийх боломжтой. Гэхдээ Монголын зах зээл дээр заавал хэлний шаардлага тавихгүйгээр бизнес хийж болно. Харин олон улсын түвшинд хийхээр бол англи хэлтэй байх нь давуу талтай. Хүмүүст бизнес хийх боломж их бий.

-Та хүүхэд залуучуудтай уулзаж ирээдүйн зорилго болон англи  хэл сурах талаар ярилцаж байсан. Энэ тухай?

-Англи хэл сурах нь цаашдын ирээдүй хийгээд чанартай боловсрол олох, хөгжиж дэвжихэд чухал алхам болно.

Энэ талаар хүүхэд залуучуудын асуултад хариулсан. Англи хэл сурахад хэлний курсээс гадна онлайн орчинд сурах курсууд олон. Би ажлынхаа хүрээнд орос, бас хятад найзыг таньдаг. Гэхдээ тэдэнтэй англиар яриад ойлголцдог. Англи хэл бол дэлхий нийтийн нийтлэг хэл юм.

-Монгол үндэсний ямар хоол таалагдсан бэ?

-Монгол ирээд хуушуур идсэн. Их таалагдсан. Мөн ингэний хоормог ууж үзсэн. Сайхан амттай юм байна лээ.

-Танд амжилт хүсье!  

Холбоотой мэдээ