Монголын 30 гаруй спорт холбооны төлөөлөл чууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-13 14:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулдаг Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уламжлалт уулзалт болов.


Өчигдөр 2019 оны хоёр дахь удаагийн уулзалт семинарыг зохион байгуулж, 30 гаруй спорт холбоодын удирдах ажилтнууд оролцлоо. Энэ удаагийн уулзалтаар "Токио-2020" олимпын наадмын бэлтгэл ажил, "Ханжоу-2022",  "Саньяа-2020" Азийн VI элсний спортын наадам, "Лозанн-2020" залуучуудын өвлийн III олимпын наадам,  Азийн XIX наадам, “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” /илтгэгч М.Болормаа -Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн/, "Бөртэ Чоно" тэргүүн дээд шагналын журам, номинацуудын мэдээлэл” /илтгэгч Ч.Амарсанаа /МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/ зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, санал солилцов” хэмээн МҮОХ-ноос мэдээлэв.

Холбоотой мэдээ