Өндөр насны тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад нэг удаа буцалтгүй тусламж олгоно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-11-14 13:26:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа үндсэн цалингийнхаа 36 сарын цалинтай тэнцэхүйц буцалтгүй тусламжийг нэг удаа авна. Үүнийг Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр баталсан 07 дугаар тогтоол буюу “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг үндэслэн олгох юм.

Тус журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн үйлчилгээний бүх албан хаагч буюу эмч, багш нарт ч олгоно. Журам  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Мөн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно.

Үүнд 6-10 жилд 5 хувь, 11-15 жилд 10 хувь, 16-20 жилд 15 хувь, 21-25 жилд 20 хувь, 26 ба түүнээс дээш 25 хувийн нэмэгдэл олгоно. Уг журам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Ташрамд дурдахад, Орхон аймагт 4000 гаруй төрийн албан хаагч ажилладаг юм. 

Холбоотой мэдээ