Хиймэл оюун ухааныг аюулгүйгээр ашиглах зарчмыг батлахыг санал болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-04-15 14:44:58

ТОКИО. /TASS/. Кибер оюун ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор хүн төрөлхтнийг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглах найман зарчмыг Японы Засгийн газар бусад орнуудаар батлуулахыг эрмэлзэж байна.  

Киодо агентлагийн мэдээлснээр, уг асуудлыг дөрөвдүгээр сарын 29-30-нд Японы Такамацу хотод болох “Их 7”-гийн бүлгийн орнуудын Мэдээлэл, харилцааны сайд нарын зөвлөгөөний үеэр хөндөх ажээ. Үүний дараа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар кибер оюун ухааныг жолоочгүй автомашин болон роботуудад өргөнөөр ашиглаж байгаа билээ. Японы Засгийн газрын тооцоолсноор, 2045 он гэхэд энэ салбарын зах зээлийн эдийн засагт оруулах өгөөж 121 их наяд иенээр /1.1 их наяд доллар/ хэмжигдэх ажээ.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ