Энэ сарын 21,22-нд улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-15 16:20:53

Ази Европын парламентын түншлэлийн уулзалт энэ сарын 21-22-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр буюу Пүрэв гарагт тэгш тоогоор төгссөн авто машин  дөрөвдүгээр сарын 22-ны Баасан гарагт сондгой тоогоор төгссөн автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулахаар Нийслэлийн засаг даргын захирамж гарчээ.

 

Холбоотой мэдээ