Канадад хар ангус үүлдрийн үхэр өндөр үнээр зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-18 13:21:35

ОТТАВА. /CTV/. Хар ангус үүлдрийн үхэр Канадад болсон дуудлага худалдаанд 140 мянган канад доллароор зарагджээ.


Дуудлага худалдаа өнгөрсөн долоо хоногт Альберта мужийн Летбриж хотод болсон бөгөөд Канадын “U2 Ranch” үхэр үржүүлгийн компани тус үхрийг өндөр үнээр худалдан авсан байна. “Perlich Brothers” дуудлага худалдааны газрын төлөөлөгч Боб Перличийн мэдэгдсэнээр, энэхүү худалдан авалт нь компанийн 52 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үнэд хүрсэн борлуулалт болжээ. Энэхүү дуудлага худалдаанд мөн Канад, Мексик, АНУ-ын фермерүүд оролцсон байна.


“Ийм төрлийн үхэр дэлхийд ховор. Энэ дуудлага худалдаанд хүмүүс идэвхтэй оролцоно гэдгийг би мэдэж байсан хэдий ч олны сонирхлыг ийм ихээр татна гэж санасангүй” хэмээн үхрийг худалдан авагч Даррен Ангер ярьсан байна. 

Холбоотой мэдээ