Булган аймагт өөр аймгийн малчид 139,1 мянган малтай иржээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-11-18 21:38:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил зуншлага сайн байсан учир мал сүргээ өөр аймгийн нутагт өвөлжүүлэхгүй байх бодлого баримталж байна. Харин өөр аймгаас өвлийн отор хийж, 139,1 мянган толгой мал өмнөд бүсийн суманд орж иржээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр:

-Отрын бүс нутаг, өөр аймгаас отроор ирж байгаа малын талаар Рашаант суманд болсон Булган, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн 21 сумын удирдлага оролцсон Улсын онцгой комиссын хуралдаан дээр нэлээд ярилцсан. Мал эмнэлгийн шинжилгээтэй, зохих вакцин хийлгэсэн мал сүргийг нутагтаа байлгах талаар тохиролцоонд хүрсэн гэж ярилаа.

Холбоотой мэдээ