Практик буудлагын тивийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-19 09:43:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин улсын Липа хотноо Ази тивийн аварга шалгаруулах практик буудлагын гар бууны тэмцээн сарын 9-17-нд болж Монголын баг тамирчид 1 мөнгө, багийн төрөлд хүрэл медаль хүртжээ.


Тус тэмцээнд Монголоос 4 багийн 13 тамирчин оролцсон юм. “Production optics” ангилалд 77 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн хувийн дүнгээр спортын дэд мастер Т.Хулан мөнгөн медаль хүртэв. Харин “Production” ангилалд 224 тамирчин өрсөлдсөнөөс 21 хүртэлх насны багийн төрөлд  Д.Хатанзаяа, Д.Намуун нар хүрэл медаль хүртсэн байна.



Холбоотой мэдээ