Багш нарын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-19 10:07:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монгол Улсын ШУА болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтыг ЮНЕСКО-гийн Био ёсзүйн хөтөлбөрийн олон улсын шинжээч, сургагч багш нар удирдан явуулах юм. Энэ үеэр  ЮНЕСКО-гийн Био ёсзүйн цөм хөтөлбөр, био ёс зүй, шинжлэх ухаан, технологийн ёс зүйн дэлхийн ба үндэсний хэтийн төлөв, био ёс зүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал, жендерийн ойлголт ба ёс зүй, анги танхим дахь харилцаа холбоо, сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, агуулга ба арга зүй зэрэг сэдвийн хүрээнд хичээл явагдана. 

Сургалтад эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн салбарын багш, профессорууд оролцож байгаагаас гадна төвийн болон алслагдмал дүүргийн ЕБС-иудын багш нар оролцож байна.

Тус сургалт дөрвөн өдөр үргэлжилнэ.


Холбоотой мэдээ