Хонконгийн цагдаагийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-19 10:34:42

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Засгийн газар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламын саналаар тус бүсийн цагдаагийн даргын албан тушаалд Крис Таныг томилжээ.


"Засаг захиргааны онцгой бүс Сянганы (Хонконгийн хятад нэр) тухай БНХАУ-ын Үндсэн хууль, Сянганы засаг захиргааны тэргүүний Керри Ламын гаргасан саналын дагуу 11 дүгээр сарын 19-нд Крис Таныг цагдаагийн комиссарын албан тушаалд томилж, Лу Вэйцуныг энэ албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Энэ талаарх шийдвэр нь гэнэтийн шийдвэр биш байсан юм. Крис Таныг тус албан тушаалд томилох тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн туршид Хонконгийн хэвлэлээр цацагдаж байсан аж. Лу Вэйцун цагдаагийн даргын албан тушаалыг 2015 оноос хойш хашиж байсан бол Крис Тан нь Хонконгийн хууль сахиулах байгууллагуудад 1987 оноос алба хашиж, 2018 оны 11 дүгээр сараас хотын цагдаагийн комиссарын орлогчоор ажилласан байна. 

Холбоотой мэдээ