Абэ Шинзо Японы Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Kyodo/.
Мягмар гарагт Абэ Шинзо Японы Ерөнхий
сайдын албыг 2886 өдөр хашсанаар тус албыг хамгийн удаан хашсан Таро Кацүротой
эн зэрэгцсэн байна.
Ерөнхий сайдын албыг 7 орчим жилийн турш хашиж буй Абэ Шинзо 100 гаруй жилийн турш эвдэгдээгүй Кацүрогийн тогтоосон амжилтыг шинэчлэх гэж буй нь энэ юм. Японы эрх баригч Либераль Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах ажээ.