Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-19 16:22:09

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дээд удирдлага Хонконгт эмх замбараагүй байдал эхлэхээс бүр өмнө ийм үйл явдал болох аюулыг урьдаас таамаглаж байсан гэж Хятадын Коммунист Намын /ХКН/ Төв хорооны дэргэдэх намын сургуулийн дэд ерөнхийлөгч Се Чуньтао мэдэгджээ.


“Өнөөгийн төрийн удирдлагын тогтолцооны үндсийг тавьсан Хятадын удирдлагууд алсын хараатай байсныг одоо болж буй үйл явдал гэрчилж байна. Жишээ дурдвал, сүүлийн хэдэн сарын турш бидний ажиглаж байгаа Хонконгийн асуудлыг ХКН бүр эртнээс, Дэн Сяопиний үед /1970-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн хүртэл Хятадыг удирдаж байсан/ урьдчилан таамаглаж байсан" гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.


Се Чуньтаогийн хэлснээр, "Хятадын социализмыг эсэргүүцэх зорилгоор Хонконгийг ашиглах этгээдүүд гарч ирж болзошгүй” гэж БНХАУ-ын удирдлагууд таамаглаж байжээ.


 


Холбоотой мэдээ