Хятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-20 14:33:37

БЭЭЖИН. /NHK/. Хонконгийн жагсагчдыг зохицуулах цагдаа нарын хүчин чармайлтыг Хятадын Засгийн газар тууштай дэмжиж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт мэдэгджээ.


Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гэн Шуан, Хонконгт хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг улам даамжирч байгааг онцлоод, нөхцөл байдал улам аюултай болж байна хэмээн хэлжээ. Мөн тэрбээр дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг АНУ-д уриалсан байна. 

Холбоотой мэдээ