Хорт хавдар үүсэх гол шалтгаануудын нэгийг дурджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-20 14:53:49

МОСКВА. /РИА Новости/. Хорт хавдар үүсэх үндсэн шалтгаануудын нэг нь архаг үрэвсэл байдаг гэсэн дүгнэлтэд Хойд Каролинагийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Эрдэмтдийн явуулсан судалгааны дүнг “MedicalXpress” цахим хуудаст нийтэлсэн байна.


Хорт хавдар үүссэн 10 тохиолдлын 2 нь халдвар, вирус, нянтай холбоотой байжээ. Нян болон MUC1 гликопротеины харилцан үйлчлэл нь хорт хавдар тусахад хүргэдэг байна. Энэ нь хүний эрхтний хучуур эсийн гадаргууг бүрхдэг аж.  Архаг үрэвсэлтэй байх үед гликопротеин нь эмгэг үүсэх шалтгаан болдог байж магадгүй гэж судлаачид үзэж байна.


Үүний зэрэгцээ мэргэжилтнүүд байнга аюултай эс болон хувирдаггүй “MUC1”-н хамгаалах үйлдлийг онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ