Түргэн тусламжийн 20 орчим хувийг алсын дуудлага эзэлж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-20 17:23:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн 7048103 дугаарт ирж буй дуудлагын 20 орчим хувийг алсын дуудлага эзэлж байна. 

Тодруулбал, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасаг энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 12702 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 2121 алсын дуудлага, 285 осол гэмтлийн дуудлага, бусад нь аймгийн төвийн дуудлага эзэлж байгаа тухай олон нийтэд мэдээлэв. 

Харин тус эмнэлэг нь он гарсаар нийт 214359 үзлэг хийсний 29.6% нь урьдчилан сэргийлэх үзлэг, 49.4% нь өвчний учир амбулаторид, 7.8% нь идэвхтэй хяналт, 10.3% нь гэрийн идэвхтэй үзлэг, 2.8% нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байна. Тэдгээрээс Говь-Алтай аймгийн хэмжээнд 2019 оны  эхний 10 сарын байдлаар эмнэлэгт 11084 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 81858 ор хоног ашигласан байна хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ