Улаанбаатарт болох “Ногоон наадам”-ын урилгыг 16 улс хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-21 11:37:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Улаанбаатар хотноо 2020 оны есдүгээр сард зохион байгуулна.


Энэхүү наадмын  зорилт НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг спортоор дамжуулан залуусын оролцоонд тулгуурлан таниулахад оршино.


Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо /2019.11.19-20/ болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтын үеэр Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Улаанбаатар хотноо болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулсан байна. Ногоон наадмын тамирчид нь 18 хүртэлх насныхан байх юм.


Тэд спортын болон паралимп, тусгай олимп, дифлимп /сонсголын бэрхшээлтэй иргэд/-ын төрлөө хамтдаа зохион байгуулах бөгөөд хүйсийн тэгш оролцоог хангасан байх олон онцлогтой наадам болно. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод хамрагдсан 195 орны бүх улсад нээлттэй байх аж.


Наадмын спортын хөтөлбөрийг танилцуулахад, байт харваа, хөнгөн атлетик, шатар, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөл, спорт авиралт, крикет, цахим спорт, хашаа барих, хөл бөмбөг, жюү жицү, жүдо, күрес бөх, самбо бөх, буудлага спорт, усанд сэлэлт, ширээний теннис, таэквондо, волейбол болон чөлөөт бөх багтжээ. Мөн наадмын спортын хөтөлбөрт багтсан бусад төрлүүд орохоос паралимпын пара хөнгөн атлетик, пара сагсан бөмбөг, Тусгай олимпын шатар, хашаа барих, Дифлимпын /Deaflympics/ ангилалд жүдо, волейболын спорт багтсан байна.


Холбоотой мэдээ