“Дэрэн” клуб португал дасгалжуулагчтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-21 12:18:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн “Дэрэн” клуб мягмар гарагт /2019.11.19/ Португал улсын хөлбөмбөгийн дасгалжуулагч Паула Силваг шинэ дасгалжуулагчаар сонгон авч байгаагаа зарлалаа.


Паула Силва нь 1972 оны тавдугаар сард тус улсын Лиссабон хотноо төрсөн бөгөөд хөлбөмбөгийн дасгалжуулагчийн замналаа 2008 оноос ХБНГУ-ын “Vfb Stuttgart” хүүхдийн академиас эхэлсэн байна. Тэрбээр Англи, Австри, Португал, Герман, Коста-Рика, Зимбабве, Замби, Нигери, Хятад зэрэг оронд дасгалжуулагчаар ажиллаж байсан аж. Монголд ирж ажиллахаасаа өмнө Хятад улсын “Xiapu Fc” багийг дасгалжуулж байв.



Холбоотой мэдээ