Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халхгол сумын ажилтай танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-21 14:19:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол сумын ажилтай танилцаж байна.


"Шинэ сум” төслийн хүрээнд тус суманд ЗДТГ-ын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга барьжээ. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгж, байгууллагыг дулаанаар хангахаар гурван уурын зуух барьж байна. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлээд мөн Халхгол сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулсан юм.

Холбоотой мэдээ