Ким Жөн Ун “АСЕАН”-ы уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-21 14:42:21

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх долоо хоногт БНСУ-д болох Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ пүрэв гарагт мэдээлжээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “АСЕАН”-ы уулзалтад оролцохыг урьсан хувийн захидлыг Ким Жөн Ун руу энэ сарын 5-нд илгээжээ. Энэхүү уулзалт ирэх долоо хоногийн даваа, мягмар гарагт БНСУ-ын зүүн өмнөд нутгийн Бусан боомт хотод болох юм.


“БНАСАУ-ын удирдагч уг уулзалтад оролцохоор БНСУ-ыг зорих ямар нэгэн шалтгааныг бид олж харсангүй” гэж “KCNA” агентлагийн мэдээнд тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ