Хонконгод метрогоор зорчигчдын тоо 25 хувиар буурчээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хонконгод эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор метрогоор зорчигчдын тоо өнгөрсөн сард 25 хувиар цөөрч сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээнд хүрчээ.
Өнгөрсөн сард Хонконгийн метрогоор зорчигчдын тоо өмнөх сартай харьцуулахад 15 хувиар буюу огцом буурсан байна. Ийнхүү буурсан нь жагсагчид зам гудамжууд болон метроны буудлуудыг хаах, эвдэж сүйтгэж буйтай холбоотой юм. Үүний улмаас зарим буудал удаа дараа хаагдах, хуваарьт цагаас өмнө хөдөлгөөнийг зогсоох, эвдэж сүйтгэсэн зүйлсийг засварлах зэрэг хүндрэл тулгарч байгаа аж.
Хонконгийн метрогоор өнгөрсөн сард 108 сая гаруй хүн зорчсон бол, 9-р сард 127 сая орчим хүн зорчиж байжээ. Энэ нь 18 сая гаруй зорчигчоор буурсан үзүүлэлт бөгөөд 2012 оны 4-р сараас хойш метрогоор үйлчлүүлсэн зорчигчийн хамгийн бага үзүүлэлт ажээ.
Мөн нисэх онгоцны буудлын метроны шугамын зорчигчдын тоо ч /916 мянга/ өмнөх сараас 14.2 хувиар буурсан байна.