Хонконгийн талаарх хуулийн төсөлтэй холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-26 10:29:17

БЭЭЖИН. /РИА Новости/. “Хонконг дахь хүний эрхийг хамгаалах болон ардчилал”-ын тухай хуулийн төсөл АНУ-ын сенат болон Төлөөлөгчдийн танхимд батлагдсантай холбогдуулан эсэргүүцэл илэрхийлж, мэдэгдэл хийхээр БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Жэн Зэгуан АНУ-аас Хятад улсад суугаа элчин сайд Терри Брэнстедийг дууджээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


“Хонконг дахь хүний эрхийг хамгаалах болон ардчилал”-ын тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын депутатууд өнгөрсөн лхагва гарагт баталсан юм. Үүний өмнө сенат уг хуулийн төслийг сайшаан баталжээ. Одоо хоёр танхим хуулийн төслийн нэг хувилбарыг хэлэлцэн тогтох ёстой бөгөөд үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурах аж.


“Хонконгийн асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны нэг ч улс энэ асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Ийм хуулийн төслөөрөө дамжуулан АНУ бодит байдлыг үл тоомсорлож, цагааныг харлуулж, Хятадын эсрэг эмх замбараагүй байдал үүсгэсэн хүчирхийллийн гэмт хэргийн хүчийг өөхшүүлэн дэмжиж, олон улсын харилцааны олон улсын эрх, үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж, БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс нээлттэй оролцож байна. Үүнтэй холбогдуулан Хятад улс эрс эсэргүүцлээ илэрхийлж байна” хэмээн Жэн Зэгуан мэдэгдсэнийг Гадаад хэргийн яамны цахим хуудаст иш татан мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ