“Ядуугийн зовлон-2” үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-18 11:29:38

"KHAS FILM" студийн уран бүтээл Монголын хамгийн анхны аймшгийн "Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар анги кино театруудаар гарахад бэлэн болжээ.

Эл бүтээлд өнгө мөнгөний хорвоод хүн чанараа гээлгүй, хэрхэн зөв амьдрах тухай өгүүлнэ. “Ядуугийн зовлон-1” уран сайхны кино одоогоос 18 жилийн өмнө үзэгч түмэнд хүрч өнөөдрийг хүртэл яригдсан сэдэв болж байсан юм.

Киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан бол гол дүрд жүжигчин Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, А.Адилцэцэг, Ц.Алдармаа, Т.Анар нар тогложээ.

Тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гарагт үзэгчдийн хүртээл болно. 

Ж.Болор

Холбоотой мэдээ