Эрүүл мэндийн даатгалын сан 800 эмийн үнийг хөнгөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2019-11-30 12:19:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолын дагуу энэ оны 12 дугаар сарын 1-нээс 800 гаруй нэрийн эмийн үнийг 20-80 хувь хөнгөлнө.


Тодруулбал, 12 дугаар сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх эрхтэй 1000 гаруй эмийн сангаас хөнгөлөлтэй эм авах боломжтой юм. Жагсаалтын дагуу олгох эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 34.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, АНУ, Европ, Азийн орнуудад үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын олон улсын гэрчилгээтэй эмүүд багтсан байна.


Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ