Томуугийн дэгдэлт, тандалтын талаар эмч нар зөвлөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2019-11-30 13:25:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын болон зарим аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн өчигдөр болов.


Зөвлөгөөнд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Томуугийн Үндэсний нэгжээс зохион байгуулсан уулзалт зөвлөгөөнд Улаанбаатар хотын Томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, Ховд, Орхон, Баянхонгор, Увс, Төв, Хэнтий аймгийн томуугийн тандалт хариуцсан тархвар судлагч эмч, Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, эмч нар оролцов. Оролцогчид "Эрүүл мэндийн эмч, ажилчид, жирэмсэн эмэгтэйчүүдээс ТТӨ, томуугийн вакцины талаарх мэдлэг, хандлага, дадлыг судлах” судалгаа явуулах талаар мэдээлэл, зөвлөгөө авсан юм.


Томуугийн үндэсний төв (ТҮТ) нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий тархвар судлалын болон вирус судлалын тандалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн харуулдан тандалтын 152 нэгжийг түшиглэн тандалтыг явуулдаг. Манай улсын нийт хүн амын 50-аас дээш хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг тул энэ онд нийслэлийн тандалтын нэгжүүдийг түлхүү хамруулжээ.

Холбоотой мэдээ