Монголын 8 бөх Владикавказыг зорив

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-12-02 14:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” хэмээх олон улсын тэмцээн 12 дугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказ  хотноо болно.


Кавказын дэвжээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор 8 тамирчин оролцохоор өнөөдөр /2019.12.02/ эх орноосоо морджээ. Багийн бүрэлдэхүүнд 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д спортын мастер А.Эрдэнэсайхан, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, З.Сумъяабазар, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүчээ сорино.


Тус тэмцээнд олон улсын шүүгч Л.Жаргалсайхан шүүгчээр ажиллана. Гурав дахь удаагаа болж буй тус тэмцээнд түрүүлсэн тамирчин 5000, мөнгө 2000, хүрэл медальтан болон түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1000 ам.долларын шагнал олгох юм байна.

Холбоотой мэдээ