Малын арьс, шир үнэгүйдэж байгаа асуудлыг хөндөв

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-02 17:37:42

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдаж байгаа аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хөндөгдсөн чухал асуудлын нэг нь малын арьс, шир үнэгүйдэж байгаа тухай байлаа. Өвлийн идэшний цаг эхэлсэн энэ үед малын арьс, ширний үнэ унаж, үнэгүйдээд байгааг Өмнөговь сумаас сонгогдсон төлөөлөгч Д.Даваасүрэн хөндөж тавьсан юм. Өнгөрсөн жил ямааны арьс 30 гаруй мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 20 мянгад хүрэхгүй байгаа аж. Мөн хонины нэхий өлөнтэйгээ хамтдаа мянган төгрөгийн үнэтэй байна. Хөдөө сумдаас малын арьс ширийг том машинд тээвэрлэж аймгийн төвд ирэхэд зардлаа нөхөхгүй тул арьс ширний наймаачид ашиггүй гэж үзээд ачихаа больжээ.  

Малын арьс шир үнэгүйдэж байгаа асуудалд салбарын яам анхаарал хандуулж, бодлого боловсруулж ажиллах шаардлагатай байна гэлээ. 

Холбоотой мэдээ