Сингапурын хот, суурин газрын төлөвлөлтийн туршлагыг судлав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-12-02 17:48:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сарын 25-29-нд Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийв.


Монгол Улсын Засгийн газар урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахаар ажиллаж буй. Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан ухаалаг хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тус улсаас туршлага судлахаар айлчилсан байна.


Айлчлалын хүрээнд, Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл (HDB), Хуримтлалын төв сан (CPF), Хамтын ажиллагааны байгууллага (SCE) болон Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Ухаалаг орон, дижитал засгийн газар (SNDGG)-ын удирдлагуудтай уулзжээ. Сингапурын төрийн байгууллагын төлөөлөгчид иргэдээ орон сууцаар хангах цогц бодлого, нийгмийн даатгалын тогтолцоо болон иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэхээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад тулгамдсан сорилт, хүрсэн үр дүн, цаашдын бодлого, чиг хандлагаа дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Холбоотой мэдээ