Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-03 11:43:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлал энэ сарын 3-6-нд үргэлжилнэ. 


Айлчлалаар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Ингэхдээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.


Мөн айлчлалын хүрээнд, энэ сарын 4-нд Москва хотноо ”Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно. 

Холбоотой мэдээ