Дундговь аймагт анх удаа “Сурагчдын лиг” зохион байгуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2019-12-03 15:26:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Волейболын холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран ''Сурагчдын лиг-2019'' гар бөмбөгийн тэмцээнийг Мандалговь хотноо зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 13 багийн 130 тамирчин оролцож,  хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Эрдмийн далай цогцолбор” сургууль, “Шарангад” клуб, “Цэгц билиг” сургууль, МСҮТ, “Мандал” сургууль амжилттай оролцсон байна.

Тэмцээний тэргүүн байрыг Спортын дэд мастер Д.Алтанзул дасгалжуулагчтай “Эрдмийн далай цогцолбор” сургуулийн эмэгтэй баг, Т.Эрдэнэсүх дасгалжуулагчтай тус сургуулийн эрэгтэй баг эзэлсэн бол Спортын мастер Д.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай Шарангад клубийн эмэгтэй баг, Спортын мастер Ц.Эрхэмбаатар дасгалжуулагчтай МСҮТ-ийн эрэгтэй баг удаалжээ.

Харин гуравдугаар байрт Спортын мастер Т.Оюунмаа дасгалжуулагчтай Цэгц билиг сургуулийн эмэгтэй баг, П.Ууганбаяр дасгалжуулагчтай Мандал сургуулийн эрэгтэй баг тус тус шалгарсан байна.

Тэмцээний үеэр шилдэг тоглогчдоо мөн шалгаруулж, “Шилдэг холбогч”-оор “Эрдмийн далай цогцолбор” сургуулийн тамирчин Х.Сайнжаргал, “Шарангад” клубийн довтлогч Л.Энхзул, “Шилдэг хамгаалагч”-аар МСҮТ-ийн тамирчин  Г.Мөнхмандал, Эрдмийн далай цогцолбор сургуулийн тамирчин Б.Цэрэнпагам нар шалгарсан бол “Шилдэг давуулагч”-аар  Мандал сургуулийн тамирчин Б.Буяндэлгэр, Шарангад клубийн тамирчин Б.Нандинцэцэг нар тодорсон байна.

Харин МСҮТ-ийн тамирчин А.Мөнхжавхлан “Цэгц билиг” сургуулийн сурагч Б.Отгонжаргал нар “Шилдэг довтлогч болсон бол ЭДЦС-ийн сурагч Б.Отгонбат, Ө.Хулан нар “Тэгш тоглогч”-оор шалгарчээ.

Гар бөмбөгийн спортыг дэлгэрүүлэх, сурагчдыг өргөнөөр хамруулах, мэргэжлийн тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор сурагчдын дунд анх удаа зохион байгуулсан тус тэмцээн  ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

Холбоотой мэдээ