Монголын 5 бөх алтан медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-03 16:11:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга асан Юрий Власкогийн нэрэмжит эрэгтэйчүүдийн 23 хүртэлх насны олон улсын II тэмцээний шигшээ барилдаанд Монголын 5 бөх алт, 6 бөх хүрэл медалийн төлөө барилдаж байна.


ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотноо өчигдөр эхэлсэн тус тэмцээнд Монгол Улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС-ийн 30 гаруй тамирчин хүч сорьсон юм.


Тэмцээний алтан медалийн төлөө 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 79 кг-д Д.Батзул, 86 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин М.Цогтгэрэл, 92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 97 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Алтангэрэл нар хүчээ сорино.


Харин хүрэл медалийн төлөө 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Түмэнцогт, 65 кг-д МУБИС-ийн Ц.Дамдинпүрэв, 79 кг-д “Ирээдүйн одод”-ын Ц.Баярсайхан, 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Оргилох, 92 кг-д “Хангай хүчтэн” клубийн тамирчин Б.Батзориг, 125 кг-д “Хангай хүчтэн” клубийн тамирчин С.Ган-Эрдэнэ нар тус тус барилдана.

Холбоотой мэдээ