Монгол Улсын нутгаар дайруулан БНХАУ-д хий дамжуулах төслийг эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
МОСКВА. /РИА Новости/. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах төслийг эхлүүлсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг иш татан мэдээлэв.
"Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолой
барих төслийг Оросын тал дэмжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр бид энэ
төслийн эхлэлийг тавьсан” хэмээн тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй
уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
БНХАУ руу хий дамжуулах төслийн асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг
байгуулах талаар ОХУ Монгол Улстай тохиролцсон тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд
Александр Новак өнгөрсөн 9 дүгээр сард мэдэгдсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллертэй
уулзах үеэрээ Ямалаас БНХАУ руу хий нийлүүлэх боломжийг хянаж үзэхийг тус компаниас хүссэн байна.