АНУ цэргийн объектуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-08 10:23:57

НЬЮ-ЙОРК. /TASS/. Флорида муж улс дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний агаарын баазад гурван хүний амийг хөнөөсөн хэрэг гарсантай холбоотойгоор Америкийн цэргийн объектуудад аюулгүй байдлыг хангах зорилгоор Батлан хамгаалах яам нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.


“Аюулгүй байдлын арга хэмжээ авахыг бүх объект, баазуудад үүрэг болгосон. Түүнчлэн манай улсад хүрэлцэн ирж буй гадаад иргэдэд үзлэг шалгалт явуулахыг үүрэг болгосон” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Сүүлд мэдээлснээр, Саудын Арабын иргэн Мухаммед аш-Шамрани АНУ-ын Флорида муж улс дахь Тэнгисийн цэргийн хүчний агаарын баазад гал нээжээ. Тэрбээр гурван хүний амийг хөнөөж, 8 хүнийг шархдуулжээ. Аш-Шамранийг хэргийн газар шерифийн туслах буудсан байна. Саудын Арабын цэргийн албан хаагчид зуны бэлтгэл явуулахаар АНУ-д хүрэлцэн ирсэн байжээ. 

Холбоотой мэдээ