Махны экспорт зогсоогүйг мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-09 12:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн хянан магадлагааны ажлын баг манай улсад өнөөдөр ирж байна.

Тус баг Монголд 7 хоног ажиллах хугацаандаа экспортод гаргах махыг дулааны аргаар бэлдэж буй үйл ажиллагаатай танилцах юм. Улмаар тус улс руу хийх мах экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх аж.

Манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Иран, Казахстан зэрэг улсад 40 мянган тонн мах экспортлоод байна. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле махны экспорт хэвийн явагдаж буйг мэдэгдэж байна. Тэрээр, “ХХААХҮЯ салбараа төлөөлөн ААН-үүдтэй бодлогын гэрээ байгуулж, мах гаргая гээд бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлж ирсэн үйлдвэр, ААН-д экспортын зөвшөөрөл олгож байгаа гэв.


Манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Иран, Казахстан зэрэг улсад 40 мянган тонн мах экспортлоод байна.



Одоогийн байдлаар 3 мянган тонн махыг дулааны аргаар бэлдэн ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр экспортод гаргахад бэлэн байгаа аж. Энэ талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэн, тоо, хэмжээг нь тогтоох хүсэлтийг яамнаас өгөөд байгаа аж. Мөн дулааны аргаар мах экспортлох стандартыг боловсруулж, зохих шаардлагыг хангуулж мөрдөх талаар ажиллаж байна гэв.


Сүүлийн үед манай улсаас Хонконг, Иран, Вьетнам руу мах экспортлох нь нэмэгдэж байна. Махны экспортоос орох орлогын 80 хувийг адууны мах бүрдүүлж байгаа бол хонь, ямаа, үхрийн махны нийлүүлэлт мөн өсжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ