Мах, өөх, ноосны чиглэлийн "Сайнцагаан" омог батлагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын зөвлөл өнөөдөр хуралдаж "Сайнцагаан" нутгийн мах, ноос, өөхний хосолмол ашиг шимт хонийг омог болгон баталлаа.
Тус омог нь байгаль цаг уурын шалгарал,
малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн байна. Шилмэл
омог батлуулах ажлын хүрээнд олон удаагийн судалгаа, шинжилгээ хийж, хянан
магадлагааны ажлаар Дундговь аймгийн Сайнцагаан
сумын хөдөөгийн дөрвөн багийн 20 мянган хонийг ангилалд хамруулсан байна.
Омог батлуулах
хуралд Дундговь аймгийн Засаг
дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Сайнцагаан
сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцов.