“COP25” бага хурал дорвитой үр дүнд хүрсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-17 10:44:39
Yesukheitumur Tumurbaatar

МАДРИД. /BBC/. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал /COP25/ Испанийн нийслэл Мадрид хотноо болж өндөрлөлөө. Хурлын төгсгөлд дэлхийн дулааралтай тэмцэхэд дорвитой арга хэмжээ авахыг улс орнууд уриалжээ.


Ням гарагт 190 гаруй улс орны төлөөлөгчид хурлын үр дүнг санал нэгтэйгээр баталжээ. Ирэх оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээр болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах асуудлаарх санал зөрөлдөөний улмаас хурал 40 гаруй цаг сунаж хуралдсан байна.


Бусад улс орнуудад технологийн тусламж үзүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дүрэм журмын тухай хэлэлцээрийг уг хурлаар баталж чадаагүй байна. Гэвч уг асуудлыг "COP26"  буюу дараагийн бага хурлаар хэлэлцэхээр болжээ. Ингэснээр Парисын хэлэлцээр хэсэгчлэн хэрэгжинэ гэсэн үг юм.

Холбоотой мэдээ